FAQ

ЖИЧ:Олон нийтийн биднээс асууж лавладаг хамгийн түгээмэл асуултуудад хамгийн тодорхой хариулт өгсөн жагсаалт.

Танай компаниар ажилд зуучлуулахад ямар нэгэн төлбөр авах уу?

Төлбөргүй.  Та манай компанид хандан ажилд зуучлуулах тохиолдолд  бид Танаас ямар нэгэн төлбөр   авахгүй.  Мөн бид Ажил горилогч хүн бүрд нэмэлт үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. 

Танайхаас утсаар зөвлөгөө авч болох уу?

Бололгүй яахав. Хүний нөөцийн зөвлөгөө өгөх  Зөвлөхүүдтэй хэзээ ч утсаар ярин үнэгүй зөвлөгөө авч болно. Манай утас: 7700-0100, 9878-7000.

Танайд ажлын байрны орон тооны захиалга өгдөг гэрээт байгууллагууд ямар ямар байгууллагууд байдаг вэ?

Бид хамтран ажиллаж байгаа байгууллагуудтайгаа  нууцлалын гэрээтэй ажилладаг тул энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.

Яаж өөрийнхөө ажилд орох хүсэлтээ танайх руу явуулах вэ?

Та өөрийнхөө хамгийн сүүлийн үеийн бэлэн байгаа анкетийг манай хүний нөөцийн Зөвлөхүүдийн и-мэйл хаяг руу болон info@uaconsulting.mn гэсэн цахим хаягруу шууд явуулж болно. Мөн нүүр хуудасны баруун доод буланд байрлах ''CV илгээх''-д хандаж болно.

Надад тохирох ажлын байр олж өгснөөр танай байгууллагад эргээд ямар ашигтай вэ?

Бид таныг ажлын байранд зуучлахдаа ямар нэг ашиг харахаас илүүтэйгээр Монголын нэг ч гэсэн иргэнийг, цаашлаад нэг өрх гэрийн амьдралд орлогын эх үүсвэр ажлын байранд зуучилж өгч байгаа нь бидний хувьд том үзүүлэлт амжилт гэж ойлгож болно. 

Танай байгууллагаар дамжуулан ажилд зуучлуулахаар хандсаны давуу талууд юу вэ?

Олон давуу талтай. Үүнд:

  • Та ажил хайж байгууллага бүрийн хүний нөөцийн мэргэжилтэнүүдтэй уулзаж анкетаа өгөөд яваад байх шаардлагагүй ба энэ нь Таны үнэтэй цагийг хэмнэх болно.
  • Хүссэн байгууллагадаа өөрийн хүссэн боломжит цалинтай ажилд орох боломж өндөр.
  • Хувь хүний зүгээс каръер төлөвлөлтөндөө үнэгүй зөвөлгөөг хамт авах боломж бүрдэнэ.
  • Манай мэдээллийн санд бүртгүүлснээр Бид таньд тохирох ажлын байр байгаа эсэх талыг хурдан мэдэх, цаашлаад шинээр гарч ирэх ажлын байранд санал болгох талаар эргээд таньтай холбоо барих боломж бүрдэнэ. 
  • Ажил олгогч нарын ярилцлагын олон дамжлага дамжихгүйгээр шийдвэр гаргах эрх бүхий хүнтэй шууд ярилцлага хийснээр ажилд хурдан орох боломж өндөр.

Танай үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээ үнэгүй гэдгийг тайлбарлаач?

Бид үл хөдлөх хөрөнгө, орон байр худалдан авахаар хайж буй иргэдээс зуучлалын болон үйлчилгээний хөлс огт авдаггүй. Зөвхөн байраа заруулахаар болон түрээслүүлэхээр хамтарч буй талаас зөвхөн зуучлалын хөлс авна, ямар нэг үйлчилгээний нэмэлт төлбөр авдаггүй.

Танай байгууллага бусад үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудаас юугаараа ялгаатай вэ?

Бид зуучлуулагч хувь хүн болон байгууллагуудаасаа ямар нэгэн урьдчилгаа төлбөр, барьцааны хөрөнгө болон зар сурталчилгааны хөлс гэж авдаггүй. Худалдан авагч болон худалдагч 2 гэрээ хийсний дараа зуучлалын хөлсөө авдаг, өөр ямар нэгэн үйлчилгээний нэмэлт төлбөр авдаггүй. 

Танай байгууллагад үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон худалдахаар хандах харилцагчид хэр их вэ?

Манай компаний нэр хүнд өсөж байгаатай зэрэгцэн үйлчлүүлэгч харилцагчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Мөн нэр хүнд бүхий хэрэглэгчдийн манайхаар үйлчлүүлэх хүрээ бас нэмэгдэж байгаа нь Бидний үйлчилгээний чанар, нэр хүнд өсөж байгаагийн илрэл гэж ойлгож болно.  

Танай байгууллага хаана байрладаг вэ? Хаяг холбоо барих утас?

Чин Ван Чагдаржавын гудамж, Люкс центр 7 давхарт 702 тоот, холбоо барих утас 9878-7000, оффис 7700-0100, хүний нөөц  93097000, 99996340, үл хөдлөх 9888-3000, 9888-4000, 9888600

Имайл хаяг: info@uaconsulting.mn, Facebook: UA CONSULTING LLC

 

Илүү дэлгэрэнгүйг асууж лавлах бол доорх хаягаар холбогдоно уу

OUR STAFF

Join our newsletter

Chat now Send CV