UA Consulting » БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Хүний нөөц & Ажлын байр

БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН

Монголын нэр хүнд бүхий Хуулийн фирмд Бизнес Хөгжүүлэлтийн Мэргэжилтэн ажилд авна.

📌 АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
• ОУ-ын хамтын үйл ажиллагааг таниулан сурталчлах, санал, танилцуулгатай холбоотой бичиг баримт бэлдэх
• Маркетингийн ажлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
• Компанийн веб хуудсыг хөтлөн явуулах, байнга шинэчлэх, баяжуулах
• Уулзалт, аялал болон бусад ажиллагааг зохион байгуулах, уялдуулах
• Хуульчдын англи хэл дээр боловсруулсан гэрээ, бичиг баримтын төслийг хэл зүйн хувьд хянах, засах байдлаар туслалцаа үзүүлэх
• Гадаад үйлчлүүлэгч нартай төлбөрийн нэхэмжлэхтэй холбогдуулан харилцахад нь нягтлан бодогчид туслах
• Англи хэлээр дуудлага хүлээн авах, гадаад үйлчлүүлэгчтэй уулзалтын өмнө харилцахад нь угтагчид туслах

📌 АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Санхүү, эдийн засаг, хууль, гадаад харилцааны чиглэлээр дээд боловсролтой
• Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй
• Ёс зүйтэй, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай байх
• Багаар ажиллах, ачаалал даах өндөр чадвартай
• Бусдад зөв шаардлага тавих чадвартай
• Сүүлийн үеийн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглах чадвартай
• Өмнө нь бизнес хөгжил, харилцааны менежерээр гадаадын болон ОУ-н хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Сэтгэл ханамжтай харилцагч

Бидэнтэй хамтран ажилладаг бүх үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлье!

Юу Эй Консалтинг ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Бид хамтран ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүс, харилцагч нарынхаа итгэлийг хүлээсэн үйлчилгээний өндөр стандарт, бизнесийн соёлыг салбартаа нэвтрүүлж чадсан Мэргэжлийн зөвлөх компани болох зорилго тавин, ажиллаж байна.

Мэдээ