UA Consulting » ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Хүний нөөц & Ажлын байр

ТӨСЛИЙН МЕНЕЖЕР

Үндэсний томоохон үйлдвэрлэгч Монголын Топ компанид ТӨСЛИЙН МЕНЕЖЕР ажилд авна.

📌 ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ:
• Гадаад болон дотоод зах зээлийн судалгаа хийх
• Шинэ бизнес төсөл боловсруулах
• Төслийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах
• Төслийн гүйцэтгэл, нөхцөл байдалд шинжилгээ хийх
• Төслийн хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх.
• Төслийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, санхүүгийн шнжилгээ, үнэлгээ хийх
• Тайлан, мэдээлэл бэлдэх

📌 АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
• Бизнесийн удирдлага, Төслийн удирдлага, Санхүүгийн удирдлага чиглэлээр Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Англи /Орос/, Хятад хэлний бичгийн болон ярианы өндөр түвшний мэдлэгтэй
• Баримт бичиг боловсруулах болон гэрээ контракт байгуулах чадвартай
• Бизнесийн ёс зүйн хэм хэмжээг баримталдаг, хууль эрх зүйн зохих ёсны мэдлэгтэй
• Гадаад зах зээлийн одоогийн болон хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэгтэй.
• Дотоодын болон гадаадын эдийн засгийн өсөлт, үр нөлөөг судлан дүн шинжилгээ хийх чадвартай.
• Олон улсын тээвэрлэлтийн системийн талаар мэдлэгтэй

 

Сэтгэл ханамжтай харилцагч

Бидэнтэй хамтран ажилладаг бүх үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлье!

Юу Эй Консалтинг ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан. Бид хамтран ажиллаж байгаа байгууллага, хувь хүмүүс, харилцагч нарынхаа итгэлийг хүлээсэн үйлчилгээний өндөр стандарт, бизнесийн соёлыг салбартаа нэвтрүүлж чадсан Мэргэжлийн зөвлөх компани болох зорилго тавин, ажиллаж байна.

Мэдээ